P2011-05-09 - зөвлөгөө
Хивсийг шинэ дээр нь үслэг талаас нь бус араас нь тоос сорогчоор соруулбал сайн цэвэршдэг. - Хивсэнд тогтсон тосон толбыг бензин шингээсэн үртсээр үрж нэг хэсэгтээ хэвээр нь байлгавал арилдаг. - Тосон будгаар будсан хаалга цонхыг бага зэрэг нашатрын спирт хольсон бүлээн усаар угаах нь дээр. - Савантай усаар угаахад будаг гандаж бүрсийдэг. - Хувцасны шүүгээний хаалга, шургуулганы ирмэгийг савантай алчуураар арччихаад байвал нээх, хаахад хялбар зөөлөн болдог. - Саванг чийгтэй газар хадгалснаас хуурай газарт хадгалбал гурав дахин удаан ашиглаж болно. - Жимс, ногоог хөлдөөгчинд хийхийн өмнө угаагаад сайтар арчилвал амархан муудахгүй. |
Сэтгэгдэл бичих
:: Найздаа илгээх |